ANIME

Levi-ээс гадна үргэлж цэвэр цэмцгэр байх дуртай 8 дүр

Levi Ackerman нь тулаан дундуур хүртэл илдээ цэвэрлэдэг
Хайгуулын багын ахлах Levi Ackerman нь маш цэвэрч нямбаа нэгэн.
Тэдний ойрын хүмүүс нь тэрнийг бараг Цэвэрлэгээний мангас гэж дуудах нь холгүй байдаг. Тэрээр хүрээлэн байгаа орчин болон өөрийгөө ямагт цэвэр цэмцгэр байх ёстой гэж үздэг.
Levi-г буцаад ирэхэд байранд нь нэг ширхэг толбо байх л юм бол түүний доорх цэргүүд үхлээ л гэсэн үг.


Takasa Ryuuji нь өөрийгөө маш зөв нямбаа авч явдаг хоол хийх, цэвэрлэгээ хийхдээ гаргууд нэгэн
Takasu Ryuuji нь Toradora!-ийн гол дүрүүдийн нэг юм. Тэрээр танхай этгээд гэмээр сүрдмээр нүдээрээ маш алдартай.
Тэрээр маш цэвэрч бөгөөд үргэлж л гэрээ зүлгэж цэвэрлэж байдаг нэгэн юм. Тэрээр сургууль дээрээ цэвэрлэгээ хийхдээ ч ганц ангиа бус угаалгын өрөөг хүртэл цэвэрлдэдэг байна.


Aoyama нь мысофоби өвчтэй тул хэн нэгэнд хүрэх бие махбодийн холбооноос зайлсхийдэг
Тэрээр үнэхээр догь бөгөөд түүний фэн клуб ч байдаг мөн спортлог бас маш сайн хоол хийдэг нэгэн юм.
Бохирдолд хэт туйлширсан эсвэл үндэслэлгүй айдсын улмаас тэрээр бие махбодтой харьцахаас зайлсхийж, хүн бүрээс хол байдаг байна.


Kita Shinsuke бол цэвэр байдал, сайн сурагчийн үлгэр жишээ юм
Тэрээр маш сайхан сэтгэлтэй илэн далангүй шулуухан нэгэн бөгөөд багынхандаа маш их санаа тавьдаг нэгэн юм.
Тэрээр биеэ зөв зохистой авж явж эргэн тойрноо цэмцгэр байлгах дуртай.


Yoshifumi Nitta нь Ykuza бүлгийн гишүүн бөгөөд хоол хийх цэвэрлэх дуртай
Тэрээр өнгөрсөн болон гэр бүлийнхнаасаа болоод гэрийн ажилдаа маш сайн.
Түүнийг бага байхад аав нь өнгөрсөн бөгөөд ээж нь цэвэрлэх, хоол хийхийг үл ойшоодог байснаас үүдэн тэрээр ийм зуршилтай болжээ.


Arata Arai нь угаалгын клубын захирагч
Arata нь үргэлж ариун цэврийн шаардлага хангасан хамгаалалтын хэрэгслээр хувцасладаг. Тэрбээр цэвэрлэх хэрэгслээр дүүргэсэн тактикийн бүс зүүдэг.
Тэр байтугай цэвэрлэгээний зурагтай картаар duel хийдэг байна.


Chihiro Kamiya үргэлж авга ахынхаа замбараагүй байшинг цэвэрлэдэг / Shonen Maid
Chihiro Kamiya бол бага сургуулийн банди бөгөөд ээжийгээ нас барсны дараа авга ахынхаа гэрийн үйлчлэгч болжээ.
Гэрийн ажил хийн үүргээ гүйцэтгэж байхдаа эмэгтэйлэг гэрийн үйлчлэгчийн хувцас өмсдөг нь түүнийг эмэгтэй гэж андуурхад хүргэдэг байна.


Kai Chisaki нь толбо тортогыг халдвар өвчин гэж итгэдэг
Kai Chisaki нь Mysophobic-той нэгэн юм. Энэ нь хог тортог толбоноос айх айдас бөгөөд цэвэр бус бүх зүйлийг хэтрүүлэн бодож өвчин, тахал гэж итгэн айх айдас.


Tatsu бол Ex-Yakuza бүлгийн босс бөгөөд тэрээр гэрийн нөхөр
Тэрээр маш сайн хоол хийж, цэвэрлэгээ хийдэг нэгэн. Бохир зүйл байхыг огтхонч зөвшөөрдөггүй бөгөөд гэрийн цэвэрлэгээг хурууны хээ ч олдохооргүй өндөр төвшинд цэвэрлэдэг.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
7
+1
0
+1
1
+1
0
+1
1
+1
2

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button