ANIME

Цоглог хэмнэлтэй ч бүхэлдээ сэтгэл гутрал, гансралаар дүүрсэн Япон дуу

Alstroemeria Records – Bad Apple!! feat.nomico

Bad Apple бол 1998 онд гарсан Lotus Land Story гэх bullet hell төрлийн тоглоомийн ая юм. Сүүлд Masayoshi Minashima нь Nomico-г дуулуулан remix хийсэн байдаг бөгөөд Японы puppet үзүүлбэрээс санаа аван хар цагаан өвөрмөц клиптэй гарсан нь маш гүн гүнзгий утгатай олны хүртээл болсон бүтээл болсон юм.

Electronic, Dance төрлийн энэхүү дууг нь сонсоход үнэхээр эрч хүчтэй мөн уянгын мэдрэмж өгөх ч дуу бүхэлдээ сэтгэл гутрал, гансралыг өгүүлэн юу ч мэдэрдэггүй болохыг хүсдэг өөрийгөө зүхэн дуулах нэгний тухай маш дарк дуу ажээ.

Дууны үг:

  • Урсан өнгөрөх цаг хугацааны гүнд ч
  • Алдаа ялгаа эргэлдсээр, эргэлдсээр
  • Миний хувьд, миний зүрх сэтгэл надаас салсан
  • Би хараад байна уу эсвэл огт харахгүй байна уу?
  • Би хөдлөхгүй байсан ч гэсэн
  • Цаг хугацааны хагаралд туугдсаар байдаг
  • Намайг юу хүрээлэн байгааг би ойлгохгүй байсан ч
  • Гэхдээ би өөрөөрөө л байна, Тэгээд л болоо
  • Би зүүдлээд байна уу?
  • Би ямар нэгэн зүйл хараад байна уу?
  • Миний хэлж байгаа үгс ямар ч хэрэггүй гэж үү?
  • Би энэ гуниглалаас залхаж байна
  • Юу ч мэдрэхгүй байсан нь хамгийн дээр
  • Би сэтгэл догдлуулсан үг хэлсэн ч
  • Энэ зүгээр л миний зүрх мөн миний дээрх тэнгэр
  • Хэрвээ би хөдөлж чадах байсан бол?
  • Бүгд хэвийн болж мөн би хар болгох байсан
  • Надад ирээдүй байгаа болов уу?
  • Би энэ ертөнцөд оршдог гэж үү?
  • Би дарлагдаж байна уу?
  • Би гуниглаж байна уу?
  • Би өөрийнхөө талаар юуг ч мэдэхгүй
  • Хэчнээн би алхсан ч гэсэн би үүнээс залхана
  • Хэрвээ энэ би өөрчлөгдөхгүй бол
  • Яаж бусдад санаа тавих юм?
  • Над шиг хүн ч гэсэн өөрчлөгдөж чадвал
  • Хэрвээ би өөрчлөгдвөл, цагаан болох болов уу?
  • Урсан өнгөрөх цаг хугацааны дунд ч гэсэн
  • Хараач, алдаа ялгаа эргэлдсээр, эргэлдсээр
  • Миний хувьд, миний зүрх сэтгэл надаас салсан
  • Би үүнийг харж чадахгүй байна, чи ч гэсэн харахгүй байна уу?
  • Би хөдлөхгүй байсан ч гэсэн
  • Цаг хугацааны хагаралд туугдсаар байдаг
  • Эргэн тойронд минь юу байгааг би анзаарахгүй байсан ч
  • Би бол би, Тэгээд л болоо
  • Би зүүдлээд байна уу? Би ямар нэгэн зүйл хараад байна уу?
  • Миний хэлж байгаа үгс бүгд хэрэггүй гэж үү?
  • Би энэ гуниглалаас залхаж байна
  • Юу ч мэдрэхгүй байсан нь хамгийн дээр
  • Би сэтгэл догдлуулсан үг хэлсэн ч,
  • Энэ зүгээр л миний зүрх мөн миний дээрх тэнгэр
  • Бүгд хэвийн болж мөн би хар болгох байсан
  • Хэрвээ би хөдөлж чадвал, хэрвээ би хөдөлж чадвал
  • Тэгвэл би бүхнийг эвдэлнэ, би бүхнийг эвдэлнэ
  • Хэрвээ би гуниглавал, хэрвээ би гуниглавал
  • Зүрх сэтгэл минь цагаан болох болов уу?
  • Чиний талаар, Миний талаар
  • Бүгдийн талаар, Би юу ч мэдэхгүй
  • Хэрвээ миний сэтгэлийн зовхи нээгдвэл
  • Би бүгдийг эвдлэн хар болгоно!

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
4
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button