ANIME

Одоо ч чанараа алдаагүй маш сайн хийгдсэн хуучны 10 анимэ

Berserk

Midland-д өөрөөсөө том сэлэм барих хөлсний цэрэг Guts нэгэн өдөр Griffith гэх хачирхалтай нөхрийн хөлсний цэргийн багтай тулалдан ялагдан тэдний багт орсноор бүх там эхэлнэ.

Cowboy Bebop

Ирээдүйд өрнөж буй амар хялбараар хөлсний ангууч хийдэг хамтрагчдын талаарх үйл явдал.

Neon Genesis Evangelion

Хүн төрөлхтөнрүү сахиусан тэнгэрүүд дайрч мөхлийн аюулд орох бөгөөд Eva гэх роботыг тэрхүү корпорацын захирагчийн хүү хүчээр унах хэрэгтэй болно.

Legend of the Galactic Heroes

Маш олон төрлийн хүмүүсийн дунд тэр тусмаа өсөж яваа хоёр командлагч нь од хоорондын хоёр үндэстний хоорондын зөрчилдөөнийг хэрхэн даван туулж байгаа үйл явдал.

Grave of the Fireflies

Залуу хүү болон түүний охин дүү дэлхийн хоёрдугаар дайны үед Японд хэрхэн амьд үлдэх талаар.

Fist of the North Star

199X онд хүн төрөлхтний ихэнх нь цөмийн устгалаар мөхсөн байна. Сул дорой нь хүчтэй нэгэндээ захирагддаг эринд амьд үлдсэн хүмүүс хэрхэн эсэн мэнд байж хоол хүнснийхаа төлөө тэмцэж буй тухай.

Slam Dunk

Sakuragi Hanamichi гэх залуу Shohoku-ийн ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт Haruko гэх охиныг crush-лдаг учир орно. Хэчнээн тэрээр шинэхэн roockie ч энгийн нэгэн сагсан бөмбөгийн тоглогч биш байв.

Yu Yu Hakusho: Ghost Files

Нэгэн өдөр 14 настай Yusuke Urameshi гэх банди өөрийгөө нэгэн хүүхдийг машинд дайруулахаас хамгаалан машинд дайруулж үхсэн байхыг олжээ.

Trigun

Vash the Stampede бол Gunsmoke гариг дээрх хамгийн гутамшигтай ялтан бөгөөд толгой дээрээ хамгийн их шагнал амлуулсан буюу 60 тэрбум долларын шагнал амлуулсан нөхөр юм.

Case Closed (Хүсэлтээр)

Shinichi Kudo бол гялалзаж буй ахлах ангийн сурагч бөгөөд маш гайхалтай мөрдөгч юм. Тэрээр маш гярхай, өндөр сэтгэн бодох чадвартай нэгэн бөгөөд ямар ч нууцлаг хэрэг байсан илрүүлж чаддаг байна. Түүнд ямар ямар хэргүүд таарах бол?

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
4
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button