ANIME

Удахгүй гарах анимэ буюу Komi-san wa, Comyushou desu.

Түүхийн гол хэсэг болсон Коми Шоуко нь элит ахлах сургууль Итанд ордог бөгөөд эхний өдрөө л өөрийн урт сайхан үс, гуалиг бие, үзэсгэлэнтэй нүд гадаад төрхөөрөө од болдог байна.

Гэхдээ түүнд ганц л асуудал байх бөгөөд тэр бусадтай харилцахдаа маш бүүр аймшигтай муу юм. Үүнийг түүний урд суух жирийн нэгэн банди Хитохито Тадано энэ чанарыг нь анзаарч түүнд 100 найз олж өгөхөөр болдог байна.

Ингэснээр тэд хоёул Комигын бусадтай харьцахаас айдаг эмгэгийг дарж чадна гэж итгэж байгаа юм.

Тэрээр огт хүнтэй ярьдаггүй бөгөөд бүүр албан заавалчгүй шалтгаан л бол бараг үг урсгадаггүй.

Бусадтай харилцах болоход яг л чичрэгчтэй утас шиг салгалж маш ихээр сандардаг байна. Коми үргэлж тэмдэглэлийн дэвтэр авч явдаг бөгөөд бусдад хэлэхийг хүссэн зүйлээ үүн дээр бичдэг байна.

Тэрээр ичих үед түүний ам нь алга болж нүд нь бүлцийтлээ томорч мэлийчихдэг нь манга уншигчдын хайр энэрлийг ихээр хүртэхэд хүргэсэн юм. Яахав ихэнх нь биед нь татагдсан байж бас магадгүй хэхэ…

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
3
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button