ANIME

Daoko – Samishii Kamisama буюу ганцаардмал охины талаарх дуу

The “GIRL” гэх дуут бичлэг нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хувилбар нь Samishii Kamisama-г background болгон ашигласан байдаг.
Энэхүү дуу нь бүхэлдээ animate хийгдсэн дуучин Daoko-тай адил харагдах охины тухай гарах ажээ.
Клипэнд тэрхүү охин шидийн охин болж хувиран өөрийгөө хүрээлэн буй орчин, дэлхийгээ өөрт нийцүүлэн өөрчилж буйгаар гарах аж.
Энэхүү бүтээл нь Me!Me!Me!-тэй адил Японы Animator Expo-д оролцсон бүтээл бөгөөд Me!Me!Me! дээр ажилласан баг мөн ажилласан ажээ. Дуучин Daoko-г мөн оролцуулан.


Үүний далд утгын талаар маш их таамаглалууд байдаг байна. Яг албан ёсны тайлбар байдаггүй байна. Тэр таамаглалуудаас дурдвал энэхүү клипэнд гарж буй охин нь Enjo Kosai буюу мөнгө төлөн хэнтэй ч хамаагүй үерхдэг ажил, сонирхлоос маш их залхсан охиныг харуулах аж. Эхэндээ энгийн нэгэн сургуулийн охин байсан боловч клипын дундуур шидийн зүйлээр хүрээлэгдсэн нүүрээ будсан, өндөр өсгийт өмсөж, өмнөхөөсөө илүү нүцэглэсэн байгаагаар харуулна. Мөн тэрээр маш уйтгар гунигтай байгаа нь ийм таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.


Өөр нэг таамаглал нь Me!Me!Me!-тэй адилхан охин гэхдээ тэрээр маш өнгөлөг уран фантази ертөнцөд байгаа ч маш сэтгэл дундуур байгаа. Дэлгэцийн цаа талд байгаа залууд хайрлагдаж үл чадах охин маш их хайрыг хүсэмжилсэн охин. Тэрээр амьдралаас маш их уйдсан эсвэл залхсан учир хүрээлэн буй зүйл нь мянга өнгөлөг сайхан байлаа ч түүнд өнгөгүй мэт харагдах. Хүрээлэн буй орчиноо өөрийн сэтгэлд нийцүүлж өөрчилсөн ч түүнд юу ч үл мэдрэгдэх маш их ганцаардсан охины тухай байж болох юм.

Дууны үг:

  • Чи хүрэх үед, энэ эвдэрнэ, төсөөллийн ертөнц
  • Би хичнээн олон удаа дахин хийсэн ч хамаагүй
  • Би удаан хугацаанд хүлээж байсан
  • Сарны ар талаас
  • Ганцаардмал бурхан
  • Би өөрийнхөө тухай ярьж байна
  • Би ганцаарддаггүй
  • Би өөрийгөө ганцаардаж байна гэж бодохгүй байна
  • Хөөе, чиний төрсөн ертөнц
  • Таны мэдэрч буй амт
  • Амттай, халуун ногоотой, давслаг, гашуун уу?
  • Эсвэл исгэлэн юмуу?
  • Ямар их хайр вэ
  • Та энэ ертөнцийг зорьж байна уу?
  • Тэр дүрс, худлаа санагдаж байна
  • Маскарад шиг
  • Дугуй бас дугуй, дугуй, дугуй
  • Удахгүй нээгдэнэ, нээгдэнэ, нээгдэнэ, нээгдэнэ
  • Бага зэрэг цоорхой нүхнээс
  • Амттай, хоосон, шаналалтай, бялхсан
  • Чи хүрэх үед, энэ эвдэрнэ, төсөөллийн ертөнц
  • Би хичнээн олон удаа дахин хийсэн ч хамаагүй
  • Би удаан хугацаанд хүлээж байсан
  • Сарны ар талаас
  • хайртай, хайртай, хайртай, уулзахыг хүсэж байна
  • хайртай, хайртай, хайртай, хайртай, хайртай, учирхыг хүсэж байна
  • Ирээдүйгээ мэдэхгүй хайлах болно
  • Дулаан устай хамт
  • Хагарах хөөс, яг л хүмүүс шиг
  • Би ч гэсэн адилхан
  • Чи хүрэх үед, энэ эвдэрнэ, төсөөллийн ертөнц
  • Би хичнээн олон удаа дахин хийсэн ч хамаагүй
  • Би удаан хугацаанд хүлээж байсан
  • Сарны ар талаас
  • Чи хүрэх үед, энэ эвдэрнэ, хуурмаг ертөнц
  • Би хичнээн олон удаа дахин хийсэн ч хамаагүй
  • Үнэндээ би хамгийн эмзэг нь
  • Яг л сарны хэлтэрхий шиг
  • хайр, мэдэхийг хүсэж байна
  • хайр, ХАЙРТАЙ
  • хайр, хайргүй ч гэсэн
  • Энэ дэлхий балгас болон нурна
  • Чи хүрэх үед, энэ эвдэрнэ, төсөөллийн ертөнц
  • Би хичнээн олон удаа дахин хийсэн ч хамаагүй
  • Энд, ширт, хүр
  • Би нэг юм мэдэрч байна, яг л жинхэнэ өөр шигээ
  • Чи хүрэх үед, энэ эвдэрнэ, хуурмаг ертөнц
  • Би хичнээн олон удаа дахин хийсэн ч хамаагүй
  • Хүрэх агшин зуурт энэ юу ч үгүй нурна
  • Өрийнхөө доторх би
  • хайр, мэдэхийг хүсэж байна
  • хайр, ХАЙРТАЙ
  • хайр, хайргүй ч гэсэн
  • Энэ дэлхий балгас болон нурна

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
1
+1
3
+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button