ANIME

Хоорондоо үргэлж өрсөлддөг Vegeta болон Goku шиг 10 анимэ хамтралууд

Goku болон Vegeta

Dragon Ball Z дээр хоорондоо тулалдсанаас хойш Goku болон Vegeta-ийн хоорондын өрсөлдөөн улам ширүүссэн байдаг. Vegeta арай гэж гүйцэх үед Goku үргэлж хүчтэй болчихсон байдаг байна. Энэхүү өрсөлдөөн одоо ч өрнөж байгаа.

Saitama болон Sonic

Saitama хэсэг бүлэг халзан босогчдыг мөшгиж байх үеэр Sonic тэднийг хороох тушаалтай явж байсан тул Saitama-г тэднийг нэг гэж андууран дайрч ялагдсанаар Sonic нь Saitama-г заавалчгүй ялна хэмээн өөртөө андгай тангараг өргөсөн юм. Хамгийн харамсалтай нь Saitama бараг Sonic-ийн талаар санахчгүй байгаа байх.

Midoriya болон Bakugou

Midoriya болон Bakugo нар нь багадаа найзууд байсан бөгөөд Midoriya Bakugo-д туслах гэдэг зангаас нь болон Bakugo намайг хүчгүй гэж бодож надаа туслах гэлээ гэх мэтээр түүнд дургүй болон шоглодог болсон юм. Нэг өдөр Midoriya маш их хүчтэй болж баатрын сургуульд амжилттай орж тэр бүхий л Bakugo-той нэг анги болсон нь Bakugo-ийн шарийг хөдөлгөж өрсөлдөхөд хүргэжээ.

Ichigo болон Renji

Ichigo болон Renji нар нь цус нь буцалсан эрч хүчээр дүүрсэн залуус бөгөөд энэ зан нь тэднийг хоорондоо өрсөлдөхөд хүргэжээ.

Yugi болон Kaiba

Yugi болон Kaiba нар нь хоорондоо хамгийн их даарсан картаар өрсөлдөгч нар гэж болох байх. Ихэвчлэн Kaiba ялагддаг учир Kaiba түүнд өс санаж өрсөлдөгчөө болгоход хүргэжээ.

Meliodas болон Ban

7 хар нүглийн гишүүн болох Meliodas, Ban хоёр үргэлж хоорондоо хүч бяраа үзэж өрсөлддөг бөгөөд Ban үхэшгүй учир Meliodas хааяа хайр гамгүй хүчээ цацаж Ban-ийг хүн танихааргүй болтол нь зодох, савах нь байдаг байна.

Luffy болон Ace

Ах дүүс далайн дээрэмчид болно гэж шийдсэн цагаасаа хойш үргэлж нэгэндээ чирэгдэхгүй өндөрлөгт уулзацгаана гэж тангараг тавин хоорондоо өрсөлддөг байсан ч Ace нас барснаар энэхүү өрсөлдөөн дууссан юм. Rest in piece ACE…
Яасан таанар энэ дээр бас yaoi зураг байгаа гэж бодсон уу үгүй мэдүү. Ace-ийн дурсгалыг би хүндэтгэнэ.

Sanji болон Zoro

Тэд нэг нэгнээ хүндэлдэг зарим нэг талаараа таардаг далайн дээрэмчид ч гэлээ ам зөрөх нь олонтаа байдаг бөгөөд үргэлж л хоорондоо хэрэлдэж янзан бүрийн зүйлээр өрсөлдөж явдаг байна.

Mugen болон Jin

Mugen анх Jin-рүү бараг шалтгаангүй дайрснаар энэ хоёр хамтралын маань өрсөлдөөн эхэлж үргэлж хоорондоо хэн нь илүүгээ үзэх гэж үхлийн тулаан хийхийг хүсдэг байна.

Naruto болон Sasuke

Naruto болон Sasuke нар нь бага байхаасаа л хоорондоо өрсөлддөг байсан юм. Sasuke үргэлж охидуудаар хүрээлүүлж байдагт Naruto атаархан энэ хоёр бүх зүйлээрээ өрсөлдөж эхэлснээр тулаан эхэлж эцэст нь хоёул гараа алдан төгсдөг. Гэхдээ хэн мэдлээ одоо ч хоорондоо өрсөлддөг юм билүү?

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
3
+1
9
+1
1
+1
8
+1
1
+1
1
+1
14

Санал болгох мэдээлэл

Back to top button