ANIME

Анимэ 10 ямар ч айдасгүй тулаанчид

Escanor

Долоон хар нүглийн арслангын бэлгэдэлтэй аархалын нүгэл Escanor нь нарнаас хүчээ авдаг бөгөөд тун бардам нэгэн юм.
Түүнд тулаанд ямар ч айдас байдаггүй бөгөөд өрсөлдөгчөө үргэлж дорд үзэж, дутуу үнэлж бардамнадаг байна.
Гэхдээ энэ нь зөвхөн нартай эсвэл өдрийн үед юм. Шөнө тэрээр туранхай маш аймхай нэгэн болдог.

Vegeta

Saiyan-ийн ханхүү Vegeta нь тулааны хорхойтон бөгөөд түүний толгойд Kakarot буюу Goku-г яаж гүйцэхэв яаж тэрнийг дийлэхэв гэхээс өөр бодол байдаггүй.

Hidan

Hidan нь үхэшгүй нэгэн бөгөөд цус хөөргөсөн тулаан, тарчлаан зовоохоос өөр хүсэл түүнд байдаггүй байна. Хэрвээ тэрээр айна гэвэл энэ хоёр зүйлээ хийж чадахгүй болохоос айх байх.

Gon

Hunter x Hunter-ийн гол дүр Gon нь мөн л адил айдасгүй нэгэн юм. Ямар ч өрсөлдөгч байсан Gon хэзээ ч айж тэвдэж байгаагүй.

Bakugou

Баатрын сургуулийн 1-A ангийн сурагч Bakugou нь өөрийн гарандах хөлсийг дэлбэлэх чадвартай бөгөөд үнэхээр хэрцгий балмад нэгэн юм. Тэрээр өрсөлдөгчөө хэмх нүдэж, дэлбэлхээс өөр зүйл бараг боддоггүй.

Hisoka

Hisoka бол үнэхээр хүйтэн цустай ойлгогдохгүй нэгэн юм. Түүний юу хийх гэж байгаа юу хүсдэгийг тооцолоход тун бэрх. Түүнд таалагдаагүй нэгнийг тэрээр зүгээр л хороочихдог. Тэрэнд айдас гэлтгүй сэтгэл хөдлөл ч бараг байхгүй.

Levi Ackerman

Levi нь бага балчир байхдаа эхийгаа алдаж ядуусан хороололд Kenny-ийн доор тулааны урлаг, амьдарлын ухааныг сурч үхэл амьдарлын төлөө үргэлж тэмцэж өссөн нэгэн. Түүний энэ амьдрал нь түүнийг шилдэг тулаанч болгосон байдаг бөгөөд тулаан дунд түүнд уур хилэн гэхээс ямар ч айдасгүй.

Goku

Goku бол тулааны жинхэнэ хорхойтон. Байлдаан тулалдаан түүний хувьд баяр хөөр цэнгэл гэсэн үг. Ийм хүн тулаан дунд юунаас ч айх билээ. Хамгийн дуртай зүйлээ хийж байгаа юм чинь.

Alucard

Alucard-ийн дотор түүний хороосон бүх сүнс байдаг бөгөөд яг хичнээн хүн хороож ирсэнийг таамаглах боломжгүй. Зарим нь тамын бүх сүнс түүний биетэй холбоотой ч гэж ярьдаг. Түүний хувьд үхэл, хагацал, орилоон хашгираан, зовлон шаналал бүүвэйн дуу л гэсэн үг. Бараг үхэшгүй мөнх учир түүнд айдас, гэмшил гээд байхаар зүйл байхгүй.

Saitama

Saitama нь энгийн нэгэн залуу байсан ч маш их дасгал сургуулалтын үр дүнд үс нь халзарч маш их хүчтэй болсон сайн дурын баатар юм. Тэрээр хүмүүсийг үргэлж хамгаалдагаас гадна мөн гал гарсан тулааныг ч хүсэмжилдэг нэгэн юм. Даанч тэр хэтэрхий их хүчтэй учир тулаанаас айна гэдэг байж боломгүй зүйл байх. Яахав дэлгүүрийн хямдралаас хоцроно гэдгээс бол айж магадгүйм шүү. Эсвэл байрны эзэн түрээсээ нэхэхээр ирэх үед ч юм уу.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
17
+1
4
+1
1
+1
3
+1
0
+1
0
+1
6

Санал болгох мэдээлэл

Back to top button