ANIME

Хамгийн сонин сул талтай анимэ дүрүүд

Луугийн ангууч

Fairy Tail-ийн лууны ангуучнар нь хөдөлгөөнтэй зүйлээс харшилдаг бөгөөд машин, завь гэх мэт унаанд суух үедээ дотор нь муухай оргиж, бөөлжиж, толгой нь өвдөж заримдаа ухаан алдаж бүүр үхэх нь ч холгүй байдаг.

One Piece

One Piece-ийн чөтгөрийн жимс идсэн хүмүүс далайд огт сэлж чаддаггүй. Далайруу унавал ямар ч хүчгүй болж удвал тэр дороо л үхэх нь тэр.

Roy Mustang

Roy Mustang нь өөрийг нь хүрээлэн байгаа хүчилтөрөгчийг ашиглан галын алхимаа ашигладаг. Яг гал асдаг нөхцөлтэй адил учир ямар нэгэн хэт чийглэг орчин, бороо орсон байх үед түүний галын алхими огт ажиллахгүй.

Fumikage Tokoyami

Tokoyami-ийн Dark Shadow чадвар нь сүүдэр учир нарны гэрэлд ашиглах огт боломжгүй. Мөн харанхуйд удаан байлгавал удирдлагаа алддаг тогтвортой бус чадвартай.

Tokyo Ghoul

Tokyo Ghoul-ийн ghoul-үүд нь хүний мах болон коффенээс өөр юу ч идэж болон ууж чадахгүй. Тэдэнд ямар ч амтгүй резин идэж байгаа юм шиг л санагддаг.

Sweet Mask

One Punch Man анимийн A ангиллын 1-т байх баатар Sweet Mask нь царай муутай хүмүүстэй байж огт чаддаггүй. Тэднээс ой гутдаг.

Arthur

Fire Force анимийн Arthur нь өөрийгөө баатарлаг гэж мэдрээгүй үедээ хүчээ ашиглаж чаддаггүй.

Mine

Akame ga Kill-ийн Mine нь аюул тотгор, занал хийлэл нүүрлээгүй бол тулалдаж чаддаггүй. Маш дорой болдог.

Guido Mista

JoJo-ийн парт 5-ийн дүр Mista нь 4-ийн тооноос айдаг бөгөөд түүнтэй холбоотой ямар нэгэн 4-ийн тоотой зүйл гарч ирэх л юм бол гайхамшигтай гэмээр азгүй болдог. Тиймээс тэрээр ойр хавьдаа 4-ийн тоотой зүйл огт байлгадаггүй бөгөөд 4 хуваасан бялуу ч идэхээс татгалздаг. Мөн түүний стандны сумнууд тоотой бөгөөд 4-ийн тоотой сум байдаггүй байна.

Son Goku

Ертөнц даяар ч нэр нь цуурайтсан агуу saiyan Son Goku нь тарианаас үхтлээ айдаг бөгөөд хэрвээ тариулбал өөрийгөө үхнэ гэж боддог.

Finral Roulacase

Хар Хошоонгор анимийн Finral нь охидуудийн синдромтой бөгөөд үзэсгэлэнтэй охин харангуутаа өөрийн ухаангүй очоод найрч, болзоонд явахыг санал болгодог. Хайртай эмэгтэйтэй болсон учир тэрээр өөрийн энэ хараалаа давах гэж их л зовж байгаадаа.

Yami Sukehiro

Хар хошоонгор анимийн Хар бухын ахмад Yami нь гэдэс муутай бөгөөд өдрийн тал заримдаа бүхэл өдөрийг нойлд сууж өнгөрүүлдэг. Тэрээр дайсантай тулах үедээ аль болох хурдан дуусгах гэж үздэг. Яагаад гэвэл гэдэс нь базалаад байгаа учир.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
5
+1
2
+1
2
+1
20
+1
2
+1
0
+1
3

Санал болгох мэдээлэл

Back to top button