ANIME

Хамгийн шилдэг 10 аймшгийн анимэ

Higurashi: When They Cry

Хинамизавагийн нэгэн чимээгүй тосгонд Keiichi Maebara нүүж ирснийхээ дараа удалгүй найзуудтай болон өдрийг сургуулийнхаа хүүхдүүдтэйгээ тоглоом тоглон өнгөрөөх болов. Keiichi нэгэн өдөр аллага болсон тухай мэдээг сонсоно. Тэр энэ үеэс эхлэн аймшигтай хэргүүдийн нууцыг нээж эхлэнэ.

Parasyte

Дэлхий дээр гэнэтхэн шимэгч харийнхан бууж ирэх ба тэдгээр харийн шимэгчид хүний биед нэвтрэн орж тархийг нь эзэлдэг байна. Ингэснээр тэд эх биеийг нь бүрэн удирдаж өөрсдийгөө хооллодог байна.

16 настай Изүми Шиничи шимэгчдийн довтолгоонд өртөх ба, тухайн шимэгч тархи луу нь нэвтэрч чадаагүйн улмаас баруун гаранд нь үлдэх болно. Дахиж байрлах боломжгүй, шимэгчийг Миги гэдэг болсон бөгөөд, амьд үлдэхийн тулд Шиничид найдахаас өөр аргагүй болсон. Мөн тэд бусад шимэгчдээс амьд гарахын тулд өөрсдийгөө хамгаалж тулалдах болно.

Another

Дунд сургуулийн 3-3д сурдаг хичээл номондоо сайн ангийнхандаа ч нэр хүндтэй Мисаки гэх охин 26н жилийн өмнө байжээ. Тэрбээр сургуулийн бүх сурагч нараар бас багш нараар ч мөн адил хайрлуулдаг байсан. Гэхдээ 3д ангид орсныхоо дараа удалгүй тэрбээр үхсэн. Түүний дараа ангийнхан нь бүгд шоконд орж ангийн нэг хүүхэд нь нэг зүйлийг хэлэх хүртэл бүх зүйл байдаг л юм шиг энгийн байсан. Тэрбээр Мисакагийн ширээний хажууд очин “Мисаки үхээгүй тэр энд байна” гэж хэлсэн. Мэдээж л жүжиглэж байсан, түүнээс хойш анги Мисаки үхээгүй мэтээр яг хэвийн болж эхэлсэн төгсөлт болох хүртэл сургуулийн бараг бүх хүмүүс Мисакиг амьд мэтээр бодсоор байсан.

Yamishibai: Japanese Ghost Stories

Харанхуйн Театр энэ нь японы сүнсний түүхийг зурагт өгүүллэг болгосон анимэ юм.

Boogiepop Phantom

Зовж байгаа хүмүүсийг зовлонгоос нь салгадаг үхлийн бурхан байдаг гэж хүмүүс ярьдаг. Энэ үхлийн бурханы нэрийг Бүүгипоп гэдэг. Хүмүүсийн яриа үнэн, Бүүгипоп бол бодит.

Shiki

Нэгэн тосгонд санаандгүй байдлаар осол их гарах болж. Үүний учрыг тайлах гэсэн эмч тус тосгонд цус сорогчид амьдардагыг илрүүлэх бөгөөд тэдний эсрэг тэмцэж эхлэх болно.

Paranoia Agent

“Цохиурчин хүү” гэх хочтой бага сургуулийн сурагч тахир алтан бейсболл-ын цохиур барин хүмүүсрүү дайрдаг. Энэ хэргийг дахин гарахаах сэргийлэхийн тулд хоёр мөрдөгч ажиллах хэдий ч энэ нь тэдний төсөөлснөөс ноцтой зүйл байж таарна.

Blood+

Отонаши Саяа бол энгийн л охин өргөмөл эцэг эхтэйгээ хамт Окинавад амьдардаг гэхдээ түүнд нэг л асуудал байгаа тэр нь өнгөрсөн жил хүртэлэх үйл явдлаа юуг ч санахгүй байгаа юм. Нэг өдөр түүний сургуулрь руу үл мэдэгдэх хүний цусаар хооллодог амьтан дайрах болно тэр үед нэгэн залуу гарж ирэн аврах болно. Саяа өнгөрсөнөө санаж чадах болвуу? яагаад хүний цусаар хооллодог амьтан дайрсан гэж? маш их нууцлагдмал асуудлын хариултыг олох болвуу?

Hell Girl

Там болон хүний ертөнцийн холболтын дундах ертөнцөд Тамаас ирсэн нэгэн охин оршин байна. Тэрбээр хэцүү байдалд орсон хүмүүст санал тавих бөгөөд өөрийн сүнсийг тамд аваачиж оронд нь хүслээ биелүүлүүлэх сонголтыг өгнө. Тамын охин нь үнэхээр шийтгэх үгүйгээ өөрөө сонгон хохирогч нарыг тамын ертөнц рүү аажуухнаар авч явна.

Corpse Party

Тэнгэрийн сургууль гэх бага сургуульд үйл явдал өрнөх ба энэ сургууль аллага болон сураггүй алга болсон хэрэг олон гарсны улмаас нураагдсан байдаг. Кисараги Академи гэх сургууль тус сургуулийн дээр баригдсан ба нэг шөнө Кисараги сургуулийн сурагч нар сүнсний түүх ярьж байхад гэнэт газар хөдлөлт болж тэд Тэнгэрийн сургууль байсан үе рүү очдог. Тэнгэрийн сургууль алагдсан хүүхдийн сүнс шингэсэн ба гол дүрийн хүүхдүүд маань гэртээ харих замаа олохоор тэмцэх болно.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
4
+1
41
+1
4
+1
1
+1
8
+1
3
+1
2

Санал болгох мэдээлэл

Back to top button