ANIME

10 шилдэг Seinen буюу насанд хүрэгчдэд зориулсан анимэ

Kingdom

Эртний хятдын дайны үед төрсөн өнчин ах дүүс болох Шин болон Хёо. Тэд дайнд өөрсдийгөө батлах гэсэн мөрөөдөлтэй ажээ. Гэвч нэг өдөр, Хёог сайд аван явжээ. Ялагдаж буй дайны талбарт Хёо яаж ийгээд амьд гаран тосгондоо эргэн ирсэн. Харин Шин Эй Сэй гэгч Хёотой дотно байсан хүүтэй танилцана. Одоохондоо тэр Чин улсы хаан бөгөөд удахгүй Ши Хуандигийн эзэн хаан болох ажээ.

Houseki No Kumi

Ирээдүйд дэлхий ертөнц зургаан солирт оногдон сүйрч, Эрдэнийн чулууд гэх амьд биетүүд үүсдэг. Эрдэнийн чулууд тэднийг барьж хагалан, зэвсэг чимэглэл болгож ашигладаг Сарны хүмүүсийн эсрэг тулалдахын тулд тус тусын үүргийг хуваарилан авч ажилладаг байв. Фосфофилаит буюу Фос нь хамгийн отгон бөгөөд эмзэг чулуу ч гэлээ нөхдөдөө туслах хүсэлтэй нэгэн. Гэвч түүнийг барагтаа л авч хэлэлцдэггүй тул тулалдуулахын оронд нэвтэрхий толь хөтлөх үүрэг ногдоно.

Hellsing Ultimate

Харанхуйн амьтад болох чөтгөрүүд шөнөөр хэсүүчлэн гарт таарсан ямар ч хүнээ залгиж орхидог байлаа. Харин нөгөө талд Хэлсинг буюу хүмүүн төрөлхтнийг дарангуйлж буй энэхүү ер бусын хүчийг устгахаар ажиллаж буй байгууллага байна. Үүний толгойлогч нь Интегра Фэйрбүүк Вингэйтс Хэллсинг ба тэрээр маш хүчирхэг цэргийн хүчнийг захирч огтхон ч үхэхгүйгээр тулалдсаар амьдарч ирсэн нэгэн ажээ.

Интеграгийн туйлын төгс зэвсэг бол вампиир Алүкард юм. Алүкард Хэллсингийн дор өөрийнхөөрөө бус харин устгагч машин мэт ажилладаг байв. Тэрээр шинэ вампир туслах буюу Сэрас Викторияатай хамтарснаар Алүкард зөвхөн мангасуудтай ч биш сайн муу хамаагүй, Хэллсингийн өмнөөс боссон хэн бүхэнтэй тулалдах болдог.

Амь нас шийдэгдэх тулаанд хүний гадна төрх огтхон ч хамаагүй, заримдаа хамгийн сайн зэвсэг хамгийн аймшигт хар дарсан зүүд ч болж болох юм гэдгийг энэхүү анимэнээс үзэж болно.

Kaze ga Tsuyoku Fuiteiru

Sendai Josei ахлах сургуулийн шилдэг гүйгч байсан Kakeru Kurahara дэлгүүрээс хулгай хийн гүйдэг. Энэ үед нь нэгэн дугуйтай хүү хүрж ирэн түүнийг гүйх дуртай юу хэмээн асуудаг. Тэрхүү хүү түүнийг ой дундах хуучин байшинд хамт амьдрахыг ятгадаг.

Berserk

Үхэх хүртэлээ чөтгөрүүдэд хөөгдөх тавлинтай, Гатс энэ тавлингаа эсэргүүцэж дайрч ирсэн чөтгөрүүдийг устгаж. Аймшигт илд “Dragonslayer”-т өөрийн өшөөгөө авах болно гэж тангараг өргөж, Өөрийн дотно найзыг алхаар аялалд гарна.

ERASED

29 настай мангака Satoru Fujinuma гэх залуу байх бөгөөд тэрээр өвөрмөц чадвартай энэ нь Revival гэх чадвар буюу цаг хугацааг ухрааж үйлдсэн алдаа дутагдлаа нөхөх чадвар юм.

Rainbow: Nisha Rokubou no Shichinin

Япон 1995 он: Марио Минаками гэх хүү “Хүүхдийн хорих” газар луу өөртэй нь ижил өсвөр насны 6 хүүхэдтэй хамт ноцтой гэмт хэргийн шалтгаанар баригдаж иржээ. Марио Минаками болон бусад хүүхдийг нэг камерт хорих ба уг камерт тэд Рокуроута Сакураги гэх боксчинтой нөхөрлөнө.Бүгд 2 жилийн дараа тэндээс гараад мөрөөдлөө сийлцгээсэн модны дор уулзахаар тохирцгоосон боловч шоронгийн харгалзагчид Сакүрагиг амьд гаргах ёсгүй шалтгаан байлаа.

Ghost In The Shell: Stand Alone Complex

Ирээдүйд робот хиймэл ухаан хөгжсөн үед өрнөнө. Энэхүү дэлхийд технологийн хөгжлийн тусламжтайгаар бүх зүйлийг хийх бөгөөд энэнд гэмт хэрэг ч орно. Үүнтэй Японы цагдаагийн хүчин хатуу тэмцэх болно. Daisuke Aramaki болон Motoko Kusanagi-ч маш олон асуудлуудтай тулгарч тэмцэх болно.

Monster

Кэнзо Тэнма эмч бол Германы алдартай эмнэлэгт ажилладаг чадварлаг Япон эмч юм. Нэгэн шөнө Тэнма эмч өөрийн нэр хүндийг гаргуунд гаргаж эмнэлэгт нь санхүүгийн тусламж үзүүлэх гэж байсан хотын даргын оронд хүнд шарх авсан жаал хүүг аврана. Удалгүй нууцлаг аллагууд гарснаар Тэнма эмчийн өөр нэгэн түүх эхэлнэ.

Vinland Saga

Торфин бол хүчирхэг “Викинг”-ийн дайчны хүү юм. Гэвч түүний эцэг нь худалдаачны толгойлогч Аскэлад-д тулааны дундуур алуулав. Торфин заавал өшөөгөө авна хэмээн андгайлж, Аскэлад-ыг халз тулаанд дуудахын тулд бүлгэмд нь орно.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
11
+1
0
+1
0
+1
0
+1
3
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button