ANIME

Villain-ийн гэмээр хүч ашигладаг сайн талын дүрүүд

Ichigo Kurosaki

Ichigo-ийн Hollow-ийн хүч нь хар, улаан туяа ялгаруулдаг нь яг чөтгөрийн гэмээр харагддаг. Hollow-ийн хүчнээсээ болж удирдлагаа алдах нь ч байдаг байсан ч шаргуу бэлтгэлийн дүнд удирдаж сурсан байдаг.

Санаж байгаа бол Ulquiorra нь Ichigo-г алах үед Ichigo Vasto Lorde hollow бол хувиран Ulquiorra-г ямар ч эргэлзээ, өршөөлгүй хөнөөдөг нь Orihime Uryu-ийн хувьд ч итгэхийн аргагүй үзэгдэл болсон юм.

Inuyasha

Inuyasha үнэндээ дотроо чөтгөрийг агуулдаг. Хагас чөтгөр Inuyasha нь найз нөхдөдөө өөрийн хүн талаа л харуулдаг бөгөөд тэрээр цөхөрч, эвдрэх үед түүний чөтгөр тал гарч ирдэг байна.

Naruto Uzumaki

9 сүүлт үнэг буюу Kurama-г дотроо агуулах jinchuuriki Naruto-ийн хүч бага байхад нь хүн бүрийн айдсыг хүргэм байсан. Улаан нүд, зэрлэг балмад байдал, уур хилэн нь өөрийг нь хамгийн сайн мэдэх нэгний ч айдсыг хүргэж байсан. Хожим Kurama-тай эвлэрэн бүрэн удирдаж сурсан байдаг.

Armin Arlert

Айдас, устгал, хорлон сүйтгэлийн бэлгэдэл болсон Colossal Titan-ийн хүчийг Armin Arlert нь Berthholdt-ийг идсэнээр олж авсан байдаг.

Rimuru Tempest

Слайм болж дахин төрсөн Rimuru Tempest маш олон төрлийн хүч ашигладаг ч ихэвчлэн харанхуй, үймээн самууныг санагдуулам чадваруудыг ашиглах нь элбэг байдаг. Жишээ нь Хар гал, дүрээ хувилган 3 толгойтой chimera болох. Ямар ч сэтгэл хөдлөлгүй агуу даяанч, хар цахилгаан, биетийг идэх, тамыг санагдуулам галын сахиусыг ашиглах гэх мэт.

Katara

Katara нь avatar Aang-тай хамт явах усны шидтэн бөгөөд аяллын дунд тэрээр аймшигтай цусны шидийг ашиглаж сурдаг. Энэхүү шид нь үнэхээр хэрцгий бөгөөд хүний доторх цусыг удирддаг байна. Энэ нь өрсөлдөгчдөө аймшигтай их өвдөлтийг өгдөг.

Pannacotta Fugo

Pannacotta Fugo-ийн станд Purple Haze сэтгэцийн хувьд ч хүчний хувьд ч үнэхээр тогтворгүй бөгөөд маш аюултай вирусийг өөрөөсөө ялгаруулдаг. Хангалттай хол байхгүй бол нэг талын хүнээ ч өртөөн хороох болзошгүй.

Hitoshi Shinso

Shinso-ийн хүч гэлтгүй гадна төрх нь ч муу талын дүр гэмээр сэтгэгдэл төрүүлдэг. Түүний хүч нь тэрний асуусан асуултад хариулсан хүнийг хүссэнээрээ удирдах бөгөөд нэг төрлийн тархи угаах хөнөөлт чадвар юм.

Yuji Itadori

Itadori нь хэдэн зууны өмнө дэлхий ертөнцийг донсолгож байсан хараалын хаан гэгдэх Ryomen Sukuna-ийн сав юм. Тэрээр Sukuna-ийн хүчний өчүүхэн хэсгийг ашиглаж чаддаг бөгөөд солигдох үед Sukuna биеийн удирдлагыг авч жинхэнэ самуун эхэлдэг.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
5
+1
5
+1
1
+1
0
+1
0
+1
1
+1
3

Санал болгох мэдээлэл

Back to top button