ANIME

Бүх цаг үеийн хамгийн шилдэг Slice of Life буюу өдөр тутмын амьдарлыг харуулсан анимууд

Slice Of Life гэдэг нь урлаг, зугаа цэнгэл гэх мэт хүний өдөр тутмын амьдрал, туршлагыг энгийнээр буюу аль болох натурализм харуулсан анимэ төрөл юм. Энэ төрлийн анимууд нь үзэхэд маш эвтэйхэн намуухан өнгө аяс эсвэл шог хошин байх нь олонтаа.

Wagnaria!!
Таканаши Соүта бол жижигхэн, өхөөрдөм юм болгонд дуртай, хайрладаг хүн. Тиймээс тэр Танэшима Попүра-гийн саналаас татгалзаж чадахгүй. Санал нь Соүта-г рестарон-д ажиллуулах байсан юм. Ийнхүү Соүта шинэ ажилд орсноор түүнд тохиолдох хөгжилтэй, сонирхолтой үйл явдлуудыг энэ анимэнээс үзэх болно.

Maison Ikkoku
Энэхүү анимэ жинхэнэ classic 70-аад оны анимэ бөгөөд ихэнх Slice of Life төрлийн анимууд энэхүү анимэ-аас сэдэвлэн% иш татан бүтээгдсэн байдаг.
Clock Hill хотод хуучны Maison Ikkoku гэх байшин байдаг. Yuusaku Godai нь маш намбалаг чимээ аниргүй байр түрээслэгч бөгөөд хөршүүдийн найр цэнгээн, чанга дуу чимээнээс залхсан тул нүүхээр шийддэг байна.

Horimiya
Нөхөрсөг байдал болон сайн сурлагаараа сургууль даяараа алдартай болсон Хори Кёокод өөр нэгэн тал байдаг аж. Эцэг эх нь ажлаас болж ихэвчлэн гэртээ байдаггүй учраас Хори дүүгээ харж, гэрийн ажлаа хийсээр сургуулиас гадуурх ямар нэг ажиллагаанд оролцох боломжгүй байдаг. Харин Мияамүра Изүмиг дүнсгэр, нүдний шилтэй отакү гэж хүмүүс боддог. Бяцхан давхцлаар Хори Мияамүра хоёр сургуулиас гадуур тааралдаж бие биедээ бусдад харуулж байгаагүй талуудаа харуулдаг.

Kobayashi-San Chi No Maid Dragon
Кобаяши бол жирийн нэг дундаж насны эмэгтэй бөгөөд нэгэн удаа согтуу явж байгаад луутай таарчихдаг. Гэтэл тэрхүү луу нь хүн болж хувирах чадвартай ба өөрийг нь үйлчлэгчээр ажиллуулаач хэмээн гуйна. Тэр хоёрт болон тэдний найзуудад тохиолдох хөгжилтэй адал явдлууд гарна.

Yuru Camp△
Гадуур зугаалах үйл ажиллагааны клуб өөрөөр бол гадуурх клуб нь 3 гишүүнтэй. Яаманаши мужийн хөдөө газарт Мотосү гэх ахлах сургууль байдаг. Цааш яваад сургуульд байх ангийн нэгэн буланд гадуурх клуб үйл ажиллагаагаа явуулдаг аж. Кагамихара Надэшико эцэст нь нэг клубдээ цаг зарцуулахыг хүсэж эхэлтэл Огаки Чиаки болон Инүяама Аои нь гэнэт аялалд явах болсноо түүнд хэллээ. Охид олон газраар аялах хэдий ч, тэдний эцсийн зогсоол юу байх бол?

Danshi Koukousei No Nichijou (Daily Lives Of Highschool Boys)
Санада Ахлах сургуульд ойр дотны гурван найзууд сурдаг. Хидэнори, Ёшитакэ, Тадакүни нар юм. Тэдний амьдралд аварга роботууд, хайр дурлал, уянгын драм гээд бүхий л зүйл тэдний төсөөллөөр гэрэлтэж байдаг. Харин бодит амьдрал дээр тэд бол ердөө өдөр бүрийг хий дэмий нөхцөөж байдаг бөгөөд энгийн өдрүүд сонирхолтой биш байна хэмээдэг жирийн л өсвөр насны хөвгүүд юм. Тэднийг өдөр бүрийг хэрхэн хөгжилтэй өнгөрөөхөөр оролдохыг энэхүү анимэнээс үзэж болох юм. Гурван найз хамтдаа хөгжилтэй, гэнэн, ахлах сургуулийн хөвгүүд юу хийж болох бүхнийг хамтдаа хийдэг билээ.

Detroit Metal City
Negishi гэх банди Tokyo-руу маш дөлгөөхөн, сайхан, намуун дуугаар нэр алдарт гарахыг хүсэн явдаг ч яагаад ч юм бэ нэг мэдэхэд аймшигтай тамаас дуудагдсан metal хамтлагын гол дуучин тамын хаан Krauser II болсон байдаг байна. Тэрээр metal зуршлаасаа салж эелдэг даруу байхыг хичээх ч нэг л юм нь хөдөлчихвөл тэр газрыг там болгох нь тэр.

Silver Spoon
Хачикэн Юүго гэр бүлээсээ, хотоос салангид амьдрахыг хүсдэг. Тиймээс тэр хөдөө аж ахуйн сургуульд шалгалт өгөхөөр шийддэг ба өөрийгөө сурлагаараа тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч тийм биш болж таарч, хотод өссөн Юүго хөдөө аж ахуйн амьдралд суралцах шаардлагтай болов.

Non Non Biyori
Бага ангийн сурагч Ичижоү Хотарү нь эцэг эхийнхээ хамтаар Токио-гоос хөдөө рүү нүүдэг. Тэр шинэ сургуулийнхаа 5 хүүхэдтэй хамтаар өдөр тутам тохиолдох хөдөөний адал явдалтай учирна.

Nichijou
Nichijou бол ахлах сургуулийн 3 найз болох Мио, Юүүко, Маи гурвын өдөр тутмын амьдралын талаар өгүүлэх хөгжилтэй анимэ юм. Тэдний эргэн тойронд суут ухаантай хүү болон түүний робот сөн ярьдаг муур Сакамото байх бөгөөд. Тэдний эргэн тойронд ямар адал явдал өрнөхийг үзээрэй.

Barakamon
Сэишюү Ханда нь ирээдүйтэй уран бичээч. Залуу, царайлаг, авьяаслаг хэдий ч өөрийгөө шүтэх үзэлтэй нэгэн.
Түүнд шийтгэл болгож аав нь түүнийг Гото арал руу явуулах ба, хөдөө талд очиж өөрийгөө олж авах, өөрийн гэсэн шинэ хэв маяг бий болгохыг даалгана.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
3
+1
3
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button