ANIME

Хүн биш ч хүний дүрд хувирсан анимэ мангас дүрүүд

Pride буюу Бардамнал

Pride бол Бардамналын Homunculus. Тэрээр балчир хүүгийн дүрд хувирсан байдаг бөгөөд түүний үнэн төрх нь хар сүүдэр маягийн зүйл байдаг.

Wrath буюу уур хилэн

Уур хилэнгийн homunculus нь урьд өмнө нь хүн байсан ч туршилтаар homunculus болон хүмүүсийн дунд өөрийгөө нуун амьдардаг.

Yuki

Yuki нь хүн чоно бөгөөд хүн чоно байхыг хүсдэггүй аль болох хүний амьдралаар амьдрахыг хүсдэг нэгэн юм. Ийм дээ ч үргэлж хүн төрхтэй байхыг оролддог.

Naraku

Naraku бол тоолж барамгүй их чөтгөрүүдийн нийлбэр бодгаль бөгөөд хүн төрхөд орж Япон үндэсний хувцас өмссөн байдаг.

Muzan Kibutsuji

Muzan бол анхдагч чөтгөр бөгөөд хүмүүсийн дунд дүрээ хувилган бусдыг чөтгөр болгож заримыг нь идэж хэсүүчлэн амьдардаг.

Tohru

Tohru нь сүйрлийг луу бөгөөд орчин үеийн хүний ертөнцөд ирсэн байдаг. Kobayashi гэх эмэгтэй түүний биед зоогдсон байсан сэлмийг сугалж өгснөөр Tohru ачыг нь хариулна хэмээн хүн төрхтэй гэрийн үйлчлэгч болон хувирч түүнтэй хамт амьдардаг.

Rimuru Tempest

Rimuru бол дахин төрсөн хүн бөгөөд дахин төрөхдөө слайм болсон байдаг.Тэрээр Shizue Izawa-г идсэнээр хүн төрхтэй болдог.

Nosferatu Zodd

Zodd ол аварга үсэрхэг эвэртэй мангас бөгөөд хүн төрхтэй амьдарч дийлдэшгүй дайчин хэмээн хүмүүсийн дунд танигдаж өөрийн оршин тогтнолыг нууж байдаг.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
2
+1
1
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button