ANIME

Ямар ч super хүчгүй мөртлөө ертөнцдөө маш хүчирхэг дүрүүд

Arataka Reigen (Mob Psycho 100)

Arataka Reigen бол хөлсний сүнс зайлуулагч мөн Shigeo-ийн багш юм. Тэрээр маш өндөр төвшний хүчтэй бүүр өөрийн оршин тогтнолыг ч нууж чаддаг хэмээн дайснууддаа бодогдсон байдаг нь хүн бүр түүнээс айхад хүржээ. Яг үнэндээ Reigen ямар ч сүпер хүчгүй зүгээр л нэг хүн. Маш өндөр ярианы чадвар болон хууран мэхлэх авьяас нь ингэж бодоход хүргэсэн. Тэрээр маш өндөр зэрэглэлийн хүч ашиглагчыг мэдэгдэлгүйгээр хажууд нь очиж нүцгэн гараараа зодож унагаасан байдаг.

Gintoki (Gintama)

Gintoki ч мөн адил ямар нэгэн супер хүчгүй самурай юм. Гэхдээ яагаад ч юм тэрээр дайснуудаа яаж ийж байгаад л дийлчихдэг. Анимэдаа маш хүчтэйд тооцогдох нэгэн. Тулааны урлаг болон сэлэмний урлагийг мөш өндөр төвшинд эзэмшсэн нэгэн. Дайны цуу алдар нь түүнийг цагаан чөтгөр гэж дуудахад хүргэсэн байдаг.

Spike Spiegel (Cowboy Bebop)

Spike нь маш шаламгай, гүйлгээ ухаан сайтай зальтай нэгэн. Мөн тулааны урлагийг өндөр төвшинд эзэмшсэн буугаар ч сайн бууддаг. Түүний хүчний гол нууц түлхүүр нь түүний заль мэх гэж хэлэхэд болно.

Guts (Berserk)

Guts нь анх хөлсний цэрэг байсан ч түүний сайн найз нь урван өөрийн бүх эрхэм хүмүүсээ өргөл болгосноор Guts-ийн галзуурал эхэлдэг. Guts нь жирийн л нэгэн хүн. Гэхдээ энгийн хүнийг бодвол биеийн хүч харьцангуй дээгүүр. Сэлэм маш эзэмшсэн. Түүнийг хүчтэй болгодог гол зүйл нь түүний уур хилэн, няцашгүй зан мөн хэрцгий балмад байдал нь гэж болно.

Senku Ishigami (Dr. Stone)

Senku бол маш ухаалаг эрдэмтэн. Түүнд мэдэхгүй шинжлэх ухааны зүйл гэж бараг үгүй. Чулуун зэвсгийн эрэн үед Coka Cola хийсэн хүн. Хугацаа байвал юуг ч бүтээж мэднэ.

Olivier Mira Armstrong (FullMetal Alchemist: Brotherhood)

Генерал Armstrong нь алхими ашиглаж чаддаггүй нэгэн. Гэхдээ түүнд өвлөгдөж ирсэн биеийн хүч нь гайхамшигтай гэмээр. Тулаан гэхээс түүний гол хүч нь түүний захиран удирдах чадвар гэж болно. Түүний доорх цэргүүдэд урвалт, буцалт, шантрал гэж бараг үгүй.

Lucy Heartfiliay (Fairy Tail)

Lucy ч мөн адил энгийн нэгэн хүн. Түүний хүчний тулгуур нь түүний ашигладаг сүнсний чадвар юм. Тэрээр сүнсний ертөнцөөс хүчирхэг сүнснүүдийг дуудаж авчран тулалдуулдаг.

Levi Ackerman (Attack On Titan)

Levi-ийн бага нас маш хүнд хэцүү өнгөрсөн. Тийм тулдаа ч түүнийг маш хүчтэй болгосон байдаг байх. Түүнд ямар ч титан болох чадвар байхгүй ч Титанд хувирагч нэгнээс ч илүү хүчтэй гэж хэлж болно. Түүний ackerman цус болон хурдан шаламгай байдал өрсөлдөгчийнхөө сул талыг олох шийдэмгий байдал нь маш хүчтэй болгодог. Beast Titan-ийг нэгээрээ 3 удаа буулгаж авсан.

Kinji Ninomiya (The Dungeon of Black Company)

Kinji Ninomiya бол маш их хөрөнгөтэй бизнес эрхлэгч NEET байсан юм. Тэрээр өөр ертөнцрүү дуудагдаж очин хар ажилд нухлуулж ёстой адгийн амьдралаар амьдарч эхэлдэг ч өөрийн байлдан дагуулах чадвар болон илтгэн ярих чадвар мөн заль мэхээрээ мангасуудыг нэгтгэж цамхгын хар компани гэх маш хүчирхэг мангасуудын компанийг байгуулсан байдаг.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
4
+1
2
+1
3
+1
1
+1
0
+1
1
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button