ANIME

Хамгийн шилдэг инээдмийн анимууд

14. Detroit Metal City

Negishi гэх банди Tokyo-руу маш дөлгөөхөн, сайхан, намуун дуугаар нэр алдарт гарахыг хүсэн явдаг ч яагаад ч юм бэ нэг мэдэхэд аймшигтай тамаас дуудагдсан metal хамтлагын гол дуучин тамын хаан Krauser II болсон байдаг байна. Тэрээр metal зуршлаасаа салж эелдэг даруу байхыг хичээх ч нэг л юм нь хөдөлчихвөл тэр газрыг там болгох нь тэр.

13. Asobi Asobase

Гурван охидын өдөр тутмын дугуйлангийн үйл ажиллагааны талаар гарна. Юуны дугуйлан бэ? гэвэл- Тоглоом наадам судлалын дугуйлан юм. Тиймээс хичээл тараад өдөржин тоглож өнгөрөөдөг гэсэн үг болох нь ээ дээ.

12. Shimoneta to Iu Gainen ga Sonzai Shinai Taikutsu na Sekai

Дэлхийд “Хүүхдийг Эрүүл Орчинд Өсгөх” тухай хууль гарснаар бүх төрлийн садар самуун сурталчилсан эд хэрэглэл, үг хэллэг зэргийг хорьдог. Энэ уйтгартай хорвоод үүнийг эсэргүүцэн олон нийтэд садар самуун сурталчилсан бүлгэм үүсдэг. Энэхүү бүлгэмд тохиолдох хөгжилтэй явдлуудыг хүлээн авч үзээрэй.

11. Ore wo Suki Nano wa Omae Dake ka yo

Амацүюү Кисараги “Жоро”д гайхалтай зүйл тохиож амралтын хоёр өдөр хоёр охинтой болзох болно. Гэтэл тэр ямар төвөгтэй зүйлд орооцолдхоор явж байгаагаа мэдээгүй билээ.

10. Prison School

Хачимицү Хувийн Сургууль бол бүх японы элит охидын сурдаг сургууль юм. Гэвч нэг жил эрэгтэй хүүхэд авдаг болжээ. Хачимицү ахлах сургуулийн эхний өдөр л манай гол дүрийн залуу Фүжино Киёоши өөрийгөө тэр сургуульд орсон тавхан залуугийн нэг гэдгээ ухаарна. Олон мянган охидын дунд орсон тэр тавын хувь тавилан диваажин байх уу, там байх уу?

9. To Be Hero

Царайлаг, эхнэрээсээ салсан, өсвөр насны охинтойгоо амьдардаг манай баатар бол жорлонгийн суултуурны зохион бүтээгч, “Муу аав”. Харин нэг өдөр тэр жорлон луу сорогдож дэлхийг аврах даалгавар авах болно. Супер баатар болсон ч тэр царай муутай тарган болох бөгөөд Дэлхий болон охин Мин-чаныгаа хамгаалах түүний тулаан ийнхүү эхэлнэ.

8. Watashi ga Motete Dousunda

Сэринүма Каэ нь хоёрдугаар дамжааны сурагч сайхан сэтгэлт отакү юм. Түүний багахан сонирхол нь ХД буюу Хөвгүүдийн дурлал бөгөөд тэрээр ангийнхаа хөвгүүдийг өөр хооронд нь дурлалцуулж сэрүүн зүүдлэх дуртай нэгэн юм. Сэринүмагийн талаар гэхэд тэрээр жаахан илүүдэх жинтэй юм.

Дуртай үзвэрээ үзэж байгаад хамгийн хайртай дүрээ үхэхийг харсан тэрээр хоол идэх дуршлаа алдаж хичээлдээ ч явах аа болив. Бүтэн долоо хоногийн дараа сэргэсэн ч тэрээр МАШ ИХээр жин алдаж гайхмаар үзэсгэлэнтэй болсон байв.

Харсан болгоны харцыг булааса нэгэн болсон тэрээр сургуульд ойр байсан дөрвөн хөвгүүний анхаарлын төвд орох болно. Тэд бүгд түүнтэй хамт байхыг хүсэвч Сэринүма тэднийг бие биендээ дурлахыг хүснэ. Сэринүма хэрхэн өөрийнх нь хойноос гүйх дөрвөн хөвгүүн болоод ХД-д дуртай өөртэйгөө учраа олох бол?

7. Isekai Quartet

Isekai буюу өөр ертөнцрүү дуудагдаж очсон Subaru, Ainz ooal gown, Tanye the evil, Satou Kazuma эх мэт дүрүүд хачирхалтай байдлаар нэгэн газар цуглацгаанаа. Цаашаа юу болох бол?

6. Barakamon

Сэишюү Ханда нь ирээдүйтэй уран бичээч. Залуу, царайлаг, авьяаслаг хэдий ч өөрийгөө шүтэх үзэлтэй нэгэн.

Түүнд шийтгэл болгож аав нь түүнийг Гото арал руу явуулах ба, хөдөө талд очиж өөрийгөө олж авах, өөрийн гэсэн шинэ хэв маяг бий болгохыг даалгана.

5. Daily Life of High School Boys

Санада Ахлах сургуульд ойр дотны гурван найзууд сурдаг. Хидэнори, Ёшитакэ, Тадакүни нар юм. Тэдний амьдралд аварга роботууд, хайр дурлал, уянгын драм гээд бүхий л зүйл тэдний төсөөллөөр гэрэлтэж байдаг. Харин бодит амьдрал дээр тэд бол ердөө өдөр бүрийг хий дэмий нөхцөөж байдаг бөгөөд энгийн өдрүүд сонирхолтой биш байна хэмээдэг жирийн л өсвөр насны хөвгүүд юм. Тэднийг өдөр бүрийг хэрхэн хөгжилтэй өнгөрөөхөөр оролдохыг энэхүү анимэнээс үзэж болох юм. Гурван найз хамтдаа хөгжилтэй, гэнэн, ахлах сургуулийн хөвгүүд юу хийж болох бүхнийг хамтдаа хийдэг билээ.

4. Grand Blue

Тэнгисийн давалгаа, ургах нарны туяатай Изү далайн эргийн хотод, Иори Китахара Изү Их сургуульд элсэн орно. Авга ахынхаа дэлгүүрт нүүж орсноор, хөөрхөн охид, анд нөхдөөр дүүрэн мөрөөдлийн их сургуульд орох тухай бодно.​​

Гэвч бүх зүйл санаснаар болдоггүй…

3. Saiki Kusuo no Psi-nan

Саики Күсо бол ер бусын хүчтэй төрсөн нэгэн. Тэрээр энэхүү хүчнээсээ болоод хүмүүний амьдралыг зовлон жаргалыг мэдрээгүй өссөн бөгөөд өөрт ядаргаатай бүхнээс хол байхыг хичээдэг нэгэн юм.

2. Kono Subarashii Sekai ni Shukufuku wo!

Сатоү Казума гийн амьдралын тухай гарна тэрээр НЭЭТ амьдардаг байсан ба тэр нэг одор Шоконд орж үхэж Дараагийн амьдралаа очих 2 сонголттой нүүр тулж 1 нь бол диваажин руу явна 2 нь бол бүхний шинээр эхэлнэ тэнд 1 дагина байсан ба тэр хүссэн 1 зүйлээ сонгож авж явж болно гэхэд Сатоү Тэр дагиныг сонгон авч Зэргэлдээх ертөнц рүү явдаг бөгөөд, Чөтгөрийн хааны армийг устгавал буцаж амьдарч болно гэснээр чөтгөрийн хааны армыг устгахаар адал явдалдаа гарна.

  1. Gintama

Гинтама анимэний 2-р улирал юм. Ёрозуяагийн Гинтоки, Шинпачи болон Кагүра нар шинэ адал явдлуудтай учрах болно. Маш хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм энэхүү анимэний 2-р улирал цааш цаашдын илүү ёонирхолтой үйл явдлуудын эхлэл болж өгнө.

Админ: #ֆɦɨ

Нийтлэл ямар байв?
+1
5
+1
2
+1
1
+1
1
+1
0
+1
0
+1
1

Санал болгох мэдээлэл

Back to top button