ANIME

Манга унших арга барил.

Японы мангаг баруунаас зүүн чиглэлд уншдаг. Энэ нь тэдний зуун дамжин ирсэн бичгийн өв соёлтой нягт холбоотой. Ихэнх манганууд Ханз (Канжи), Фүригана үсэгнүүдийг хэрэглэж бичигдсэн байдаг.

Манганд гарч буй дүрүүдийн хооронд өрнөх харилцан яриа давхар утга илэрхийлдэг учир канжиг голчлон хэрэглэдэг. Гэхдээ тухайн манганы төрлөөс хамаарч харилцан адилгүй байж болно.Хүүхдэд зориулсан мангануудад канжи биш фүригана хэрэглэдэг учир нь уншигдахад хялбар хэмээн үздэг байна.

Харин өсвөр насныхан болон насанд хүрэгчидэд зориулсан манга Канжи, Фүриганагийн хамтаар хэрэглэгдэн бичигддэг.Ихэнх манга баруунаас зүүн рүү уншихаар бүтээгдсэн байдаг боловч Японоос өөр улсад бүтээгдсэн манганууд стандарт буюу зүүнээс баруун чиглэлд уншихаар байж болдог. Хятад, Солонгос улсын манхуа, манхванууд зүүнээс баруун унших урсгалыг дагадаг.

Нийтлэл ямар байв?
+1
4
+1
0
+1
2
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button