ANIME

Manga Хэвлэлийн төрлүүд.

Ёонкома (Yonkoma) буюу 4 нүдэт манга
Ёонкома буюу 4 нүдэт манганууд нь ихэвчлэн сонин, нийтлэлийн хамтаар хэвлэгдэн уншигчдад хүрдэг. Ёонкома манганууд нь зөвхөн 4 хүснэгтэнд багтсан зохиол болоод өрнөлтэй. Ихэвчлэн хошин шог болоод мэдээлэл олгох зорилготой боловч ёонкома манганууд нь олон олон сэдвийг хөндөж чаддаг “уян хатан” манганы төрөл юм.

Сэтгүүл

Манга сэтгүүлүүд нь 200-гаас 850 хуудастай шар цаасан дээр хэвлэгддэг бөгөөд энэхүү сэтгүүлүүдэд олон манга зэрэг хэвлэгддэг. Shueisha, Kodansha, Shogakukan, Square Enix гэх мэт хэвлэгч компаниуд нь эрхлэн гаргаж буй сэтгүүл дээр мангаг цуврал болгон хэвлэн гаргадаг ажээ.
Weekly Shonen Jump (週刊少年ジャンプ Shukan Shonen Janpu) сэтгүүл нь Шонэн төрөлд хамрагддаг. 1968 оны 7-р сарын 2-ноос өдгөө хүртэл хэвлэгдэн эрхлэн гарч байгаа алдартай сэтгүүл юм.
Shueisha компани нь Weekly Shonen Jump сэтгүүлийг эзэмшдэг. Тус сэтгүүл дээр хэвлэгдэн гарч буй Манганууд нь дэлхийг байлдан дагуулсан бүтээлүүд байдаг. One Piece, Slam Dunk, Yu-gi-oh!, Dragon Ball, Kochikame, Naruto, Bleach, Gintama, Death Note, Rurouni Kenshin, Hunter X Hunter манга цувралууд нь хит болсон бүтээлүүд юм.

Боть (Tankobon, 単行本)

Сэтгүүл дээр хэвлэгдэн гарсан манга уншигчдийн дунд нэр хүндтэй, алдартай байх юм бол тухайн манга цуврал боть болж цуглуулагдан хэвлэгддэг. Боть (Tankobon , 単行本) болон цуглуулагдсан манга цуврал нь сэтгүүл дээр эрхлэн гаргадаг хувилбарыг бодвол нэмэлт материалуудаар баялаг байдаг байна. Уншигчдад зориулсан гэдэг утгаараа тэдний мэдэхийг хүссэн нэмэлт материал болон зургууд боть дээр агууллагддаг.
Бидний мэдэх Нарүто манга цуврал нь нийт 700 бүлэгтэй бөгөөд нийт 72 боть болон цуглуулагдсан байна.
Weekly Shonen Jump сэтгүүлээс 1976 оны 9-р сараас одоог хүртэл эрхлэн гаргаж байгаа Kochikame буюу Kochira Katsushika-ku Kameari Koen Mae Hashutsujo манга цуврал нь 1911 бүлэгтэйгээс 197 боть цуглуулагдан гаржээ.

Доужинши (Dojinshi)

Зураач болон зохиолч нар өөрийн хувийн зүгээс бие дааж хэвлэн уншигчдад хүргэж байгаа нь доужинши манга юм. Дийлэнх доужинши манганууд нь “Сэйжин” төрөлд багтдаг.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button