ANIME

Анимэ ТУХАЙ.

Анимэ гэдэг нь англи хэлний Animation гэсэн үгийг япончилсон үг бөгөөд ямар ч төрлийн хүүхэлдэйн киног зохиол, зураглал, хийсэн улсыг үл харгалзан Япондоо “Анимэ” гэж нэрлэдэг. Харин Японоос бусад улсад зөвхөн япон хүүхэлдэйн киног анимэ гэдэг учраас жаахан ойлголтын зөрөө үүсдэг тал бий. Гэвч энэ нь Монгол хэлний “хүүхэлдэйн кино” гэх утга мөн юм.

Анимэг ихэвчлэн Японы зурагт ном (манга), Visual Novel-оос сэдэвлэн бүтээдэг бөгөөд Light Novel, ном зохиол, киноноос ч сэдэвлэн бүтээх нь бий. Нэгэнт үзэгчдийн дийлэнх өсвөр үе, залуучууд байдаг утгаараа энэ нь Япондоо нэлээн том бизнес юм.

Анимэ гэх үг баруунаас гаралтай нь гарцаагүй бөгөөд яг хаанаас вэ гэдэг нь заримдаа маргаан болох нь бий.Анимэ гэдэг нь Англи хэлний Animation буюу хүүхэлдэйн кино гэсэн үгийн япончилсон хэлбэр.

Анимэ гэдэг нь Франц хэлний хүүхэлдэйн кино гэх утгыг илэрхийлэх “dessin animé” гэдэг үгээс гаралтай гэсэн хоёр таамаг фэнүүдийн дунд байдаг. Хамгийн анх хүмүүст ил гаргаж үзүүлсэн анимэ бол 1917 онд хийгдсэн “Имокава Мүкүзо, Гэнканбан но Маки” буюу “Хаалгач Имокава Мүкүзо” гэдэг нэртэй 5 минут үргэлжилдэг анимэ юм. Энэ анимэ одоогоор бүтнээрээ хаанаас ч олдоогүй байгаа бөгөөд устаж үрэгдсэн хэмээн тооцдог байна.
1970-аад оны эхэн үеэс анимэ дэлхий нийтээр дэлгэрч эхэлсэн байна.

Үүнд баруунд дэлгэрч эхэлж байсан кабелийн телевизүүдийн үүрэг их юм. Тухайн үеийн анимэ аль хэдийн өсвөр үеийнхэнд чиглэгдэн хийгдээд эхэлсэн байсан учраас барууныхныг татаж чаджээ. Мэдээж барууныхан цензур өндөртэй байдаг учраас дэндүү хэрцгий, барууны өсвөр насныханд үзүүлж болохгүй хэсгийг хасаж гаргах эсвэл бүр зохиолыг нь дахиж бичиж гаргадаг байсан байна. Учир нь тэр үед гарч байсан барууны хүүхэлдэйн кинонуудад тийм зүйл байгаагүй гэж хэлж болно.

Анимэ бол кино урлагийн нэгэн салбар гэдэг утгаараа киноны төрлүүд болох Инээдмийн, Хайр дурлалын, Шинжлэх ухааны, Уран зөгнөлт, Адал явдалт, Аймшгийн, Түүхэн, Эмгэнэлт, Спортын… гэх мэт төрлүүд бүгд байна. Мөн зөвхөн анимэ мангад “зориулсан” төрөл гэж байдаг.
Аль насны үзэгчдэд голчилсноор нь:
Ямар зүйлс гардгаар нь: Мэка (Робот), Хэнтай (з а в х а й буюу п o.р нo анимэ), Эччи (шалиг), Харэм (олон охин нэг залууд дурлах), Шоожо Ай (Охидын хайр), Шоонэн Ай (Хөвгүүдийн хайр), Яои, Юри гэсэн төрлүүдтэй.
Жишээ нь: шоонэн гэдэг үгийг орчуулбал хөвгүүн гэсэн утгатай боловч Fullmetal Alchemist анимэ шоонэн ангиллынх ч гэсэн маш олон аллага гардаг учраас 17 оос дээш насныхан үзэх насны ангилалтай байдаг.

  • Шоонэн (хөвгүүдийн),
  • Сэйнэн (залуусын),
  • Кодомо (багачуудын),
  • Шоожо (охидын),
  • Жосэй (эмэгтэйчүүдийн),
  • Мина (бүх насны).
  • Энэ бол насны ангилал биш, ерөнхийдөө ямар үзэгчдэд хандуулж хийснийг илэрхийлэх төрөл юм.
Нийтлэл ямар байв?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

Санал болгох мэдээлэл

Back to top button