Ангилагдаагүй

Cумьяaбазap : Та нар битгий миний дүү рүү дaйрaaд бай Tэр цирк чинь үнэндээ Би гyйгаад

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ ү.еэр тэрээр төрсөн дүү Д.Дагвадоржийнхоо эзэмшиж байгаа циркийн асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулт өгөв. Цирк үнэхээр балгас болсон уу, ах дүү нартайгаа хамтраад циркийг хувьчлаад авсан уу гэдгийг асуув. Тэрээр “Цирктэй холбоотой асуудал бол Дагвадоржийн хувь хүнийх нь бизнесийн асуудал.

Цирк балгас болоогүй байх аа. Зохион байгуулалтад орж, циркийн асуудал руу дайрч байгаа дайралт гэж харж байна. Хувьчлалын асуудлаар үнэн бодит мэдээллийг өгөх нь зүйтэй. Ер нь өөрсдөө гу.йгаад үсэрч ороод авсан мэтээр ярьж байгаа, тийм зүйл огтоос байхгүй.

2015 онд циркийн хамт олны төлөөлөл болсон олон мянган хүн гуй.ж, сө.гдөж байгаад энэ хувьчлалд орооч гэсэн хүсэлт тавьсан. 2016 онд цирктэй холбоотой менежментийн хувьчлал явсан. Миний хувьд цирктэй холбоотой асуудлаас болгоомжилж байсан. Бөхийн өргөөний маргаан дуусаагүй байхад цирктэй холбоотой асуудал дэмий дээ гэж.

Д.Дагвадорж хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээ өөрөө татаад энэ ажлуудаа хийгээд явж байгаа. Циркийн 80 жилээр өөрөө ТЭЗҮ-ийг боловсруулаад нийт 20-иод тэрбум төгрөгийн эх үүсвэрээр циркийг уламжлалт шинэчлэл дээр суурилсан орчин үеийн байгууламж болгож, хотын төвийн өнгө үзэмжийг нэмсэн

Циркийн урлагийн архитектурийг нь хадгалсан, эргэн тойронд байгаа газруудыг нь ногоон байгууламж хэвээр нь үлдээх төсөл явж байгаа гэж харж байна. Д.Сумъяабазар дүүдээ циркийн газрыг нь аваад өгсөн гэдэг д.эмий юм яваад байна. Тийм зүйл огт байхгүй, түүхийг нь хар.

Газрын албан дээр бүх үүх түүх нь байгаа, хараарай.Циркийн хойд газарт олон аж ахуйн нэгж 9, 16 давхар угсармал орон сууцны хороолол барих гэж байсан. Харин ч газрыг нь хамгаалж ирсэн. “Буян”-гийн Б.Жаргалсайхан, Л.Цандэлэг тэргүүтэй хүмүүс барилга барих гээд улайрч байсан шүү. Надад тэнд газар авах, худалдах ашиг сонирхол огт байхгүй. Хэрвээ хуу.ль зө.рчсөн зүйл байвал ху.уль хяналтын байгууллага нь шалгана биз” гэлээ.

Нийтлэл ямар байв?
+1
0
+1
4
+1
1
+1
2
+1
1
+1
2
+1
5

Санал болгох мэдээлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button